Танилцуулга

Хүний их эмч Б.ЗОЛЗАЯА

Б.Золзаяа эмч болон манай хамт олон Хүнсний мэдрэгшилээс үүдэлтэй өвчлөлүүд тэр дундаа Хүнсний өндөр мэдрэгшил, Үл тэвчил, Харшил, Целиак, Нэвчимхий гэдэсний хам шинж,

хоол боловсруулах тогтолцооний өвчлөлүүд,  шархлаат үрэвсэлүүд болон бамбайн өвчнүүд, чихрийн шижин, өвчлөлөөс үүдэлтэй таргалалт дээр  Монгол улсад анхдагчаар ажиллаад өдгөө 8 дахь жилийнхээ нүүр үзэж байгаа бөгөөд, Монгол улсад энэхүү салбарийг анхдагчаар хөгжүүлж 5000 гаруй эмчлүүлэгч болон өвчтөнүүдтэй (төлбөртэй болон төлбөргүйгээр) ажиллаж, дэвшилтэл технологи болон шинжилгээнд суурьласан онол, практик хосолсон орчин үеийн эрүүл мэндийн шинжлэх ухааныг нэвтрүүлж хэрэгжүүлж, эрүүл мэндийн өндөр үр дүн, эерэг өөрчлөлттэйгээр ажиллаж байна.

Мөн энэхүү хүнсний мэдрэгшлийг Монгол улсын хүн амд зөв, баланстай, шим тэжээлийн дутагдалгүйгээр эрүүл мэндийн мэдлэг олгох зорилгоор 2020 оноос онлайн сүлжээг ашиглан нийтийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн хөтөлбөр боловсруулан бусад олон, олон эмч нар, хоол, шим тэжээл судлаач нар, шим тэлээийн доктор, профессоруудтай хамтран одоогийн байдлаар 10,000 гаруй хүмүүс хүнсний үл тэвчлийн талаарх ойлголт болон, хүнснээс үүдэлтэй өвчлөлүүд, хоол боловсруулах тогтолцоонд хоол хүнс, шим тэжээд хэрхэн эерэг нөлөөлөл үзүүлдэг талаар мөн өвчний үеийн хооллолтын талаарх орчин үеийн эрүүл мэндийн мэдээ, мэдээлиийг шинжлэх ухаанчаар, нотолгоонд суурьласан (Harvard, Mayo Clinic, WHO- бусад эрүүл мэндийн байгууллага болон эрүүл мэндийн сайтууд), үр дүнг илтгэх байдлаар, анганаахын хэллэг, боловсролийн энгийн хүмүүс болон өвчтөнүүдэд ойлгогдох байдлаар хөтөлбөр явуулдаг билээ. 

Эдгээрээс хөтөлбөрүүдээс хамгийн их олонд танигдсан болон олон нийтэд хамгийн хэрэгтэй байгаа олгох шаардлагатай хөтөлбөр нь “Мэдрэг мазаахай” хүнсний мэдрэгшилтэй болон харшилтай хүүхдүүдэд зориулсан 14 хоногийн олон нийтийн эрүүл мэндийн хөтөлбөр юм.

 Мөн “Эрвээхэйн дэвэлт” бамбай булчирхайн эмгэг болон өвчлөлүүд, чихрийн шижин өвчинд зориулж боловсруулсан хөтөлбөр нь эдгээр өвчин эмгэгтэй тэмцэж байгаа хүмүүсийн хувьд хамгийн их талархал хүлээсэн, эдгээр өвчлөлтэй хүмүүс хэрхэн зөв, баланстай амьдрах, юу юун дээр анхаарах ёстойг чиглүүлж, зааж өгч буй  хөтөлбөр бөгөөд энэхүү цагт хамгийн хэрэгтэй, цаг үеээ олсон, сайн чанартай хөтөлбөрөөр шалгарсан.

Мөн дараах талархал хүлээсэн хөтөлбөр бол: “Үений эрүүл мэнд” үений үрэвсэлтэй, хэрх, тулай өвчтэй хүмүүст зориулсан эрүүл мэндийн цогц хөтөлбөр.

Specialist Good Teachers
0 +
Online Learning Courses
0 +
Online & Offline Students
0 +
Special Awards Winning
0 +